Олимпийн тухай мэдлэг
Орчин үеийн олимпийн тоглолтыг Парис хотноо болсон конгресс Грекийн нийслэл Афин хотноо явуулхаар шийдвэрлэжээ. Тэгээд ОУОХ анхаы ерөнхийлөгчөөр грекийн иргэн Деметриус Викалесийг сонгожээ. Анхны олимпийн тоглолт нь 1896 оны 4-р сарын 6-нд нээгдсэн билээ. Спортын 9 төрлөөр тоглолт болсон байна. Үүнд хөнгөн атлетик, гимнастик,усан сэлэлт,хүнд юм өргөх, бөх,буудлага, туялзуур жад, дугуйн уралдаан, теннис гэсэн төрлүүдээр болсон.Харин өвлийн тоглолт 1924 онд Францын Шамони гэдэг хотод явагджээ.Олимпизмийн зорилго нь; Хүнийг өв тэгш хөгжүүлэх үйлсэд спортыг бүх талаар хамруулж, улмаар хүн төрлөхтний ололт амжилтыг хамгаалахын төлөө тавих энх тайванч нийгэм байгуулахахад дэмжлэг үзүүлнэ.
Олимпийн тангараг; " Би олимпийн наадам явагдах дүрмийг хүндэтгэн сахиж,спортын алдар, өөрийн багийн нэр төрийн төлөө спортын чин шударга, сэтгэлийн үүднээс олимпийн наадамд оролцоно" гэдгээ тангараглаж байна.
Олимпийн уриа;
Олимпийн дуулал; ОУОХ-ны 55-р чуулганаар Токио хотноо 1958 онд батлагдсан.