Дунд сургуулиудын хичээлийн хөтөлбөрийг шинчилж эхэлжээ
. Тодруулбал Ерөнхий боловсролын сургуулийн X ангийн математик, англи хэл, хими,
физик, биологи, харин тавдугаар ангийн математик, англи хэл
байгалийн шинжлэлийн хичээлийн шинэ хөтөлбөрийг сургалтад
нэвтрүүлэх туршилтыг ирэх арванхоёрдугаар сараас эхлүүлэхээр болоод байна.
Тиймээс БСШУЯ-наас туршилтыг хэрэгжүүлэх сургалтыг зохион байгуулж эхэлжээ.
Сургалтад аймаг бүрийн нэг, нийслэлийн ес, нийт 30 сургуулийн захирал, сургалтын менежер,
энэ хичээлийн жилд X ангид математик, хими, физик, биологи, англи хэлний хичээлийг заах багш
нар хамрагдана.
Сургалтаар бага дунд боловсролын шинэчлэлийн бодлого, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн
ерөнхий боловсролын сургалтын хөтөлбөрийг танилцуулах юм.
Түүнчлэн шинэчлэлийн бодлогыг хэрэгжүүлэхэд үндэсний лаборатори сургуулийн үүрэг, оролцоо,
эдгээр сургуульд шинэ хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд БСШУЯ-наас үзүүлэх дэмжлэгийг тодорхойлоход
чиглэгдэж буй юм
. Сонгогдсон 30 сургуульд I-XII ангийн бүх хичээлийн шинэчилсэн хөтөлбөрийг туршиж, тохирцыг нь
тааруулах ажил 2014 он хүртэл үргэлжлэх юм. Тиймээс 2014-2017 онд ерөнхий боловсролын бүх
сургуульд олон улсын жишигт нийцсэн шинэ хөтөлбөрийн сургалтыг нэвтрүүлсэн байх нээ.